АТГ УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг шалгаж байна

Moderator
2019/09/05

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг хууль сахиулах байгууллагад шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаж эхлээд байгаа билээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Б.Чойжилсүрэнд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй аж. Хэвлэлүүдэд дурдсанаар тендертэй холбоотой үйлдлийг бус. Харин түүнийг болон хамаарал бүхий аж ахуйн нэгжийнх нь удирдлагыг Өмнөговь аймгийн нутаг дахь Тост, Тосон бумбын нуруунд авсан тусгай зөвшөөрөлтэй нь холбогдуулан шалгаж буй юм байна. Түүнчлэн уг хэрэгт холбогдуулж АМГТГ-ынхнаас ч тайлбар авсан гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.

Харин Н.Баяртсайханы тухайд АТГ-т ч, ЭЦА-нд ч шалгаж буй зүйл байхгүй гэдгийг эх сурвалжууд баталлаа.