Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Тэдний гэм буруутай эсэхийг шүүх хурал энэ сарын 12-нд болсон ч шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Энэ хэрэгт гэрчээр Ц.Амгаланбаатар, Б.Булган нар оролцсон. Тэгвэл Ц.Амгаланбаатарыг мэдүүлгээсээ буцсан гэх шалтгаанаар хууль, хяналтынхан дарамталж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодруулахад "Ц.Амгаланбаатарыг мэдүүлгээс буцсанаас хойш шүүхийн шийдвэр, тагнуулын ажилтнууд дарамталж эхэлсэн. Тэд түүнд хоолыг нь хүртэл өгөхгүй дарамталж байна гэх мэдээлэл бий. Удахгүй очиж уулзана. Мөн дараа, дараагийн эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгохоор ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай