ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
ЭРХЭМСЭГ НОЁН ВЛАДИМИР ВЛАДИМИРОВИЧ ПУТИНЫ
МОНГОЛ УЛСАД ХИЙХ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР
9 дүгээр сарын 3, Мягмар гараг
13.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путиныг албан ёсоор угтах ёслол болно
/Д.Сүхбаатарын талбайд/ бүх хэвлэл
13.10 Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурна
/Төрийн ордны “Баганат” танхимд/
13.12 Төрийн тэргүүн нар дурсгалын гэрэл зураг авахуулна
/”Баганат” танхимд/
13.15 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар уулзана
/Ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд/
13.55 Уулзалт өндөрлөнө
14.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийнэ
/Төрийн ордны хуралдааны “А” танхимд/ бүх хэвлэл
14.55 Албан ёсны хэлэлцээ өндөрлөнө
15.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно
/Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд/ бүх хэвлэл
Албан ёсны хэлэлцээнд оролцсон төлөөлөгчид байлцана
15.15 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ
/Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд/ бүх хэвлэл
15.30 Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бараалхана
/Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн “А” танхим /
16.00 Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бараалхана
/Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн “А” танхим
16.30 Г.К.Жуковын хөшөө рүү хөдөлнө
16.40 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөнө
17.00 Г.К.Жуковын хөшөөнөөс “Их тэнгэр” цогцолбор руу хөдөлнө
17.20 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн дайллагад оролцоно
/”Их тэнгэр” цогцолбор, “Хан-Уул” Харшид/
Дайллагад урилгаар оролцоно
19.00 Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу хөдөлнө
19.15 Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас онцгой үүргийн нислэгээр мордоно
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай