Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 464 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 312 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд дөрвөн хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал, наймдугаар сарын 31-ний 23:30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, "Эмээлт"-ийн зам, "Их хурд" түүхий эд авах цэгийн урд замд Toyota Estima автомашины жолооч, БНХАУ-ын иргэн Ха Ши гэгч нь явган зорчиж явсан 44 настай, эрэгтэй, 30 настай эрэгтэй Б нарын хоёр хүнийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.
Мөн өчигдөр буюу есдүгээр сарын 1-ний өдөр 09:56 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг, Дөрвөлжийн 10-7 тоот хашаанд амины Mitsubishi L200 автомашины жолооч Б гэгч өөрийн охин, нэг настай, эмэгтэй Ц-г ухарч байхдаа мөргөж, амь насыг хохироосон харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Сүүлийн үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаа иргэдийг мөргөж гэмтээх тохиолдол нэмэгдэж байгаа тул жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, бусдад аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай