14:10
Өнөөдрийн +100кг-ийн жинд зодоглосон Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар шөвгийн 16-д ялагдал хүлээж дэлхийн аваргыг өндөрлүүллээ.
Маргааш монголчуудын хувьд багийн барилдаанаар дэлхийн аваргыг үргэлжлүүлэх юм.
13:47
Жүдо 2019 ДАШТ долоо дахь өдрийн +100кг-ийн жинд монголчуудын хосоор нь сойсон Н.Түвшинбаяр Ө.Дүүрэнбаяр нар эхний тойрогтоо Австрали, Сенегал улсуудын бөхийг ялж шөвгийн 16-д шалгарлаа.
Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 23, багийн 15 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ үргэлжилж байна.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин, М.Уранцэцэг хүрэл медаль хүртэн, Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болж, монголчуудаа баярлуулсан билээ. Харин өнөөдөр ДАШТ-ий сүүлийн өдөр. Харамсалтай нь, одоогийн байдлаар М.Уранцэцэгээс өөр медалийн болзол хангасан жүдоч тодроогүй байгаа юм. Гэсэн ч найдлага тасрах болоогүй.
Монгол Улсын анхны олимпын аварга (2008), олимпын анхны хос медальтан, жүдоч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин (2008) Найдангийн Түвшинбаяр өнөөдөр /2019.08.31/ +100 кг-ын жинд барилдана. Түүнийг бид олимпын алт, мөнгө, дэлхийн хүрэл, Азийн наадмын алтан медальт, "Найдлага алддаггүй Найдангийн Түвшинбаяр аварга" хэмээн ярих дуртай билээ.
Мөн ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр барилдана. Тэд хоёулаа эхний тойрогт гоц мөргөсөн. Н.Түвшинбаяр аварга удаах даваанд Сенегалын бөх Н.Мбагниктай барилдана. Харин Ө.Дүүрэнбаяр хоёрдугаар тойрогт Австралийн Парк Лиамтай хүч үзн
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай