Хэт холын зайн гүйлтийн Дэлхийн гурван удаагийн аварга Бямбаагийн Буджаргал энэ өдрүүдэд тасралтгүй зургаан өдөр гүйх тэмцээнд оролцож байна. Дэлхий, тивийн олон амжилт тогтоож байсан манай тамирчин энэ удаа “Зургаан өдрийн гүйлт”-ийн дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоох том зорилго өмнөө тавьжээ. Одоо энэ рекордыг “Гүйлтийн Бурхан” хочит Австралийн грек гаралтай тамирчин Янис Курос 2005 онд 1036 км гүйсэн амжилтаар эзэмшдэг.
АНУ-д Уисконсин Милуоки хотод болж байгаа тус тэмцээнд манай тамирчин таван өдөрт 700км замыг туулсан бөгөөд энэ хугацаанд уралдааны тойрог замыг 1600 удаа тойрчээ. Дэлхийн шилдэг 200-аад тамирчнаас эхний тавд ороод байгаа бөгөөд үлдсэн хугацаанд эхний гурван байрын төлөө өрсөлдөх юм. Тэмцээнийн дүн өнөөдөр 22 цагт гарна.
Уралдаан АНУ-ын олимп, дэлхийн хэмжээний тамирчдыг бэлтгэн гаргадаг, мөсөн ордонд болж байгаа юм. Энэ нь тамирчдын эрүүл мэндэд төдийлөн таарахгүй байгаа аж. Үүний улмаас дэлхийн хэмжээний зарим тамирчин дундаас нь тэмцээнийг орхижээ. Харин Б.Буджаргал эрүүл мэндийн асуудал үүссэн ч, хүнд үеийг ардаа орхин гүйлтээ үргэлжлүүлж чадсан байна. Энэ талаарх мэдээллийг доорх бичлэгээс авна уу.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай