АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүү Монголд ирж, долоо хоног Монгол гэрт амьдарсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл Өнөөдөр Шейх Хамдан бин Мухамммед бин Рашид Аль-Мактум, АНЭУ-ын Дубайн Угсаа залгамжлах ханхүү, Дубайн Гүйцэтгэх зөвлөлийн дарга нар албан ёсоор Монголд амрахаар иржээ.
Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт Уртын голын адаг хавьцаа олон контейнер майхан авчраад газар ухаад байна гэсэн мэдээлэл нутгийн иргэдийн дунд тархаж, зарим иргэд хууль бус үйл ажиллагаа хийж байна хэмээн сэрдээд байсан. Үүний дагуу бид Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг дарга н.Машбаяраас тодруулахад "Иргэдээс энэ мэдээллийг сонссон даруй аймгийн удирдлагууд зохих газар нь мэдэгдсэн. Холбогдох яамнаас хүн ярьж "Кувейтын ханхүү айлчилна. Манай улстай гэрээтэй, айлчлахын тулд 14 хоног бэлтгэл ажлаа хийдэг. Ханхүү хэдийд ирэх тухай тодорхой сайн мэдэхгүй ч наймдугаар сарын 10 хавьцаа ирэх сураг гарсан" хэмээж байсан юм. Нутгийн ард иргэд ч мөн ирнэ гэсэн ханхүү ирэхгүй боловч гадаадын иргэд өдөр шөнөгүй ажиллаж байна хэмээн түгшиж байжээ.

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай