Допингийн шинжилгээнд бүдрээд байгаа Э.Оюунболд аваргын цолыг хураах асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодруулав.
Тэрбээр "Э.Оюунболд аваргын цолыг хураах бичиг ирээгүй. Өнгөрсөн практикаас харахад тийм хурдан шийдэгдэх асуудал биш юм билээ. Хэдэн жил шүүхээр явсны дараа допинг хэрэглэсэн нь тогтоогдвол бидэнд бичиг ирээд, цол хураах бусад бөхчүүдийн цолыг өөрчлөх зарлиг гаргана. Өнөөдөр бичиг ирээд маргааш шийднэ гэдэг боломжгүй зүйл. Одоо хүртэл шүүх дээр допинг хэрэглэсэн, хэрэглээгүй гэдэг маргаан явж л байгаа. Ер нь допингийн асуудал маш удаан явдаг. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед эхэлсэн допингийн маргаан сая л шийдэгдэж, цол нь нөхөж олгогдож байсан. Манай үндэсний бөх олимпын төрөл биш. Тиймээс олимпын төрөлд тавигддаг допингийн журам үндэсний бөхөд үйлчилж байгааг хүмүүс сошиалаар шүүмжлээд байна. Бөхийн 50 хувь нь энтертайнмент, 50 хувь нь спорт шүү дээ. Бөхийн холбоо допингийн жижиг сажиг асуудлаа өөрсдөө шийдэж байхгүй бол Ерөнхийлөгч зарлиг гаргахад хүнд байгаа. Энэ асуудал баталгаатай хоёроос гурван жил үргэлжилдэг шүү” гэв.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай