Наадмын бөхчүүдийн ам авна гэдэг бол тэр жилийн наадмын өнгө шууд тодорхой болдог. Хэрвээ Допингтой бөх байхгүй байсан бол энэ жилийн наадам шудрага сайхан “ҮНЭН” болох байлаа. Допингтой бөх барилдаагүй бол олон сайхан аавын хөвгүүд дээшээ барилдах байсан. Жишээ нь Монгол Улсын харцага Д.Анар зааланд тогтмол сайн барилдаж Батсуурь аваргыг 3 хаясан бөх юм. Аймгийн арслан Мустафа түрүү бөхтэй хамгийн сайн барилдаж, удаа дараа сонгооны барьцанд хүрсэн бөх. Улсын баяр наадмын дараа ч олон том цолтныг өвдөг шороодуулсан нь Допингүй бөхтэй барилдсан бол Улсын ТОМ цолонд хүрэх байсныг гэрчиллээ. Энэ жилийн бэлтгэл маш сайн хангагдсан бөхчүүд бол улсын харцага Д.Анар, аймгийн арслан Мустафа нар яалт ч үгүй мөн. Э.Оюунболд аварга Батсуурийг давхар шуудагны барьцнаас дайраад унагасан бол улсын арслан Содномдоржийг дан шуудагнаас дайраад унагасан. Харин Д.Анар, Мустафа хоёртой барьц сонголцож давсан. Тэгэхлээр асар хүчтэй Допинг хэрэглэсэн бөхтэй энэ тэнцүү өрсөлдсөн хоёрхон бөхийн нэг Д.Анарт цаашаа илүү барилдах магадлал маш өндөр байв. Магадгүй шинэхэн арслан төрж ч мэдэх наадам байсныг наадамчин олон бүгд ярьцгааж байна. Учир ийм тул Допингтой бөх түрүүлсэн энэ жилийн наадам хүчинтэй гэхэд бэрх...Энэ асуудлыг зохих газрууд нь маш сайн нягталж, даруй зөв шийдэх асууддал....8, 9-ийн даваанд цол ахиулах буюу даваагүй байж цол авах нь манай үндэсний сдортын хөгжил их сөрөг талтай.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай