Том оврын ачааны машин зорчигч тээврийн автобусыг мөргөснөөс хүний амь нас хохирсон осол гарсан байна. Тодруулбал, 2019 оны наймдугаар сарын 28-ны 00:00 цагийн үед Улаанбаатараас Дархан чиглэлд явж байсан 32 зорчигчтой автобусыг том оврын ачааны машин мөргөсний улмаас нэг хүн нас барж, таван хүн эмнэлэгт хүргэгдсний хоёрт нь гэмтлийн зэрэг тогтоогдсон байна.
Ослын нөхцөл байдлын тухайд гэвэл Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр "Хоёр даваа" гэх газар том оврын ачааны машин өгсөж яваад унтарч, ухрах үйлдэл хийгээд зорчигч тээврийн автобусыг мөргөжээ.
Том оврын машин нь 2007 онд Хятад улсад үйлдвэрлэгдсэн насжилт өндөртэй тээврийн хэрэгсэл байсан аж.
Иймд жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгаж, хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодох дадлага туршлагаа нэмэгдүүлэх, насжилт өндөртэй тээврийн хэрэгсэлтэй бол илүү хяналт тавьж, засаж сэлбэж аюулгүй байдлаа хангаж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай