Э.Оюунболдоос илэрсэн допинг нь асар хүчтэй, малд хэрэглэдэг хэлбэр нь

Moderator
2019/08/27

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан ес давж, Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрсэн хэмээн Монгол Үндэсний Бөхийн Холбооноос мэдэгдсэн юм. Иймд тус холбооноос Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд Э.Оюунболдыг ард түмнээс уучлал гуйлгуулах, 5-н даваанаас эхлэн 9 хүртэлх давааг хүчингүй болгож, унасан бөхчүүдэд цолыг нь нөхөн олгох тухай шаардлагыг үндэсний их баяр наадмын коммист хүргүүлээд байгаа билээ. Мөн Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдэж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн юм.

Тэгвэл Э. Оюунболдын хэргэлсэн гээд байгаа Станозолол бэлдмэлийг 1962 онд Америкт нээсэн. 1974 оноос олон улсын олимпийн хороо албан ёсоор хориглож байсан юм байна. Морин уралдаанд ашигладаг стериод. Ер нь бол малд хэргэлдэг зүйл. Мелдониум гэдэг нь манайхны фитнес, боди, бусад тамирчдын хэрэглэдэг С4 төрлийн судас тэлэгчийн асар хүчтэй хэлбэр нь буюу S4 хэлбэрийх нь. Гидрохлоритиазид, хлороиазид нь дээрхи 2 ыг нуух журмаар хэрэглэдэг урвалд ордог далдлагч бүтээгдэхүүнүүд юм байна. Мөн шээс хөөдөг. Энгийн харх 300г-с илүү зүйл даадагүй бол Станозолол-г тарьхад 500грамыг дааж байсан гэдэг. Станозолол мелдониумийг лабораторт харх, жирх, гахайн дээр туршсан олон сонирхолтой туршилтууд байдаг аж. Хамгийн аюултай нь Станозолол нь удмын санд гажиг үүсгэх аюултай байдаг юм байна.