АТГ, ЦЕГ, Тагнуулын Ерөнхий Газрын хамтарсан ажлын хэсэг МАН-ын дарга асан М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй, Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох “60 тэрбум”-ын схемийг боловсруулах хэргийг шалгаж, мөрдөн байцаалт явуулж дууссан билээ.
Улмаар дээрх нэр бүхий этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 19.2-т заасанчлан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” зүйл заалтаар яллагдагчаар татах хүсэлтээ өнгөрсөн 8-р сарын эхээр прокурорт хүргүүлсэн юм.
"60 тэрбумын схем"-ийг боловсруулах үйл явц 2014 онд болсон аж.
Тодруулбал, "60 тэрбумын схем"-ийг А.Ганбаатар, Г.Доржзодов нар Ц.Сандуйгийн удирдлага дор гардан боловсруулсан байна. Тэдэнд Ц.Сандуйгийн эгчийн хүүхэд болох н.Өлзий гэгч тусалсан нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болжээ.
Иймээс Ц.Сандуй, А.Ганбаатар "60 тэрбумын схем"-ыг боловсруулсан Г.Доржзодовт ямар ч мөнгө өгөөгүй төдийгүй нэгэнт схем хэрэгжихгүй болсон тул түүнийг стратегийн зөвлөхийн ажлаас нь халжээ. Үүнд нь өширхөж, гомдсон Г.Доржзодов УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр "60 тэрбумын схем"-ийг М.Энхболдод танилцуулах үеийн бичлэгийг хэсэгчилэн дэлгэсэн талаар зарим эх сурвалжууд мэдээллээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай