Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эргүүлэн татлаа. 2016 оны 1-р сард Засгийн газрын тогтоолоор тус албан тушаалд томилогдсон Д. Мөнх-Эрдэнэ нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж өндөр үнэтэй автомашин БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлсэн. Мөн хэд хоногийн өмнө Хятад иргэдтэй найрлаж, тавагийг нь долоож байгаа таагүй зураг сошиалаар хөвөрсөн юм.
Монгол улсын нэр хүндийг унагаж, суугаа орныхоо хууль, тогтоомжийг зөрчсөнд ийнхүү хариуцлага тооцож эргүүлэн татлаа. Ерөнхий сайд энэ мэт улсын нэр хүнд унагаж буй дипломат зарим албан хаагчдад хариуцлага тооцох тухай саналыг Засгийн газрын хуралд яаралтай оруулж ирэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт үүрэг болголоо.
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа