Хөөр баяраар бялхсан хүүхдийн инээд, дуу хуур цуурайтсан тавдугаар сарын сүүлийн 7 хоногт хүүхэд багачуудад чиглэгдсэн олон тоглолт, үйл ажиллагаанууд өрнөсөн билээ. Папараци сэтгүүлийн зүгээс хүүхэд багачуудын хүмүүжил төлөвшил, хувь хүний хөгжилд эерэг нөлөөллийг бодитоор үзүүлж байгаа өв соёлоо түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Өхөөрдөм гоёо-2019" Дэлхийн Монгол туургатан хүүхэд багачуудын олон улсын загварын их наадмыг онцлон сурвалжилж байна. Бидний гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд болон охид бүсгүйчүүдийнхээ хөгжил, боловсролд анхаарсан олон томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа "Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг"-ээс санаачлан зохион байгуулдаг өргөн цар хүрээг хамарсан, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх томоохон ач холбогдолтой наадам гэж онцлож байна. Энэхүү эрхэм сайхан үйлийг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд зүтгэж яваа ихэр цэцэгс шиг ижилдсэн найзуудын итгэл, сэтгэлээр олон хүүхдүүдийн хүсэн хүлээдэг "Өхөөрдөм гоёо" наадам өрнүүн дэлгэр өрнөдөг. Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагч зохиолч Ж. Нямаа, Ц. Гэгээнхүсэл нь ёс зүйтэй, зөв хүмүүжилтэй, эерэг хандлагатай ирээдүйн эздийг бэлтгэх эрхэм зорилгын хүрээнд Өхөөрдөм гоёо төслөө эхлүүлсэн бөгөөд уран зохиолын салбарт ч өөр өөрийн өнгөөр жим гаргаж ном бүтээлээрээ дотоод ертөнцөө илэрхийлж , хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээрээ тэмүүлж, эерэг хандлага, эрхэм үйлээрээ үлгэрлэж байгаа нь сайшаалтай. Өхөөрдөм гоёо төслийн хүндэт зөвлөхүүдээр Монгол костюмсын ерөнхий захирал Б. Сувд, Гоёл наадмын анхны топ модель Б. Шатарцэцэг, Ёс зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Б. Долоонжин, Өв соёлын газрын мэргэжилтэн Г. Жаргалсайхан, Зураач, дизайнер Д. Мөнхбаясгалан нар чиглүүлэн Өхөөрдөм гоёо төсөл хэрэгждэг. Энэ жилийн "Өхөөрдөм гоёо-2019" Дэлхийн Монгол туургатан хүүхэд багачуудын олон улсын загварын их наадам амжилт бүтээлээр дүүрэн өрнөж, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, ёс заншилаа дээдлэн хүндэтгэх, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчидээ таниулан сурталчилах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, хүүхэд багачуудад хүмүүжил, төлөвшилд нь эерэг нөлөөлөл үзүүлэх, ирээдүйд итгэх итгэлтэй, гэрэл гэгээтэй, эерэг тэмүүлэлтэй, үндэснийхээ онцлогоор бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх, хүнлэг сэтгэлтэй ирээдүйн эздийг бэлтгэх эрхэм зорилгын хүрээнд зохион байгуулагдлаа. "Өхөөрдөм гоёо" төсөл нь Нийслэлийн засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж байгаараа онцлог бөгөөд гадаад, дотоодын нийт 150 хүүхдүүд оролцсон, 22 коллекцийн 300 орчим загвар танилцуулагдсанаас Монгол улсаас оролцсон “Special 25” брэнд шилдгийн шилдэгээр шалгарсан. "Өхөөрдөм гоёо-2019" их наадмын хувцас загварыг 4 төрөлд шалгаруулсан бөгөөд уламжлалт үндэсний хувцас төрөлд ӨМӨЗО-оос оролцсон “Тэмүүлэл_брэнд”, өдөр тутмын хувцасны төрөлд “Хослол_урлан”, үндэсний элемент бүхий орчин үеийн хувцасны төрөлд “Шоо шоо брэнд”, гоёлын даашинзны төрөлд “Амар брэнд” тус тус шалгарч, бүтээл ур чадвараа таниулж, Өхөөрдөм гоёог урлаж, үзэгч олныг бахархуулж чадсаныг онцлож байна. Хүнлэг сэтгэлтэй ирээдүйн эздийг бэлтгэх эрхэм зорилготой "Өхөөрдөм гоёо" төсөл нь 3 чиглэлээр хэрэгждэг бөгөөд “Өхөөрдөм гоёо” олон улсын загварын их наадам болон “Өхөөрдөм гоёо-Өв соёл аялал, "Өхөөрдөм гоёо-Хүнлэг сэтгэл" хүмүүнлэгийн ажил гэсэн үндсэн чиглэлүүдээр хэрэгждэг. Энэ жилийн "Өхөөрдөм гоёо-Хүнлэг сэтгэл" хүмүүнлэгийн үйл ажиллагааны хүрээнд Дундговь аймгийн Гурвансайхан сумын хүүхдийн цэцэрлэгийн гадаа орчины тоглоомын тохижилт болон хүүхдийн хүнсний хэрэгцээнд зориулсан жимсний төглийг байгуулж өгч байгаа нь хүүхэд багачуудад хүнлэг сэтгэлгээг бий болгоход бодит үлгэрлэл болж байгаа нь өнөөгийн нийгэмд гэрэл гэгээг бэлгэлсэн сайн үйлсийг дэлгэрүүлж байна. Монгол туургатнаа хамран зохион байгуулагддаг энэхүү төсөлд өнгөрсөн жил Халимаг, Тува, Буриад, ӨМӨЗО, Монгол улсаас оролцож байсан бол энэ жил Буриад, Үзэмчин, Барга, Захар, Дээд Монголоос оролцож, өргөн дэлгэр нэгдэн чуулсан байна. 2019.05.25-нд буюу их наадмын эхний өдөр "Өхөөрдөм гоёо-2019" шилдгийн шилдгийг шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ амжилттай болж өнгөрсөн бол 2019.05.26-ы ням гаригт нийт өхөөрдөм оролцогчиддоо хүндэтгэл үзүүлэн #Nukht_corporate_hotel-д үдийн зоог барин, дуутай, инээд хөөртэй, аз жаргалтай, "Өхөөрдөм гоёо дурсамж"-аа гарын бэлгийн хамт гардан авсан, дурсамж дүүрэн, хүүхдийн гэгээн инээмсэглэлд нар баясаж мишээсэн, "Өхөөрдөм гоёо төслийн түүхийн хуудас нэгээр нэмэгдэж бичигдсэн, зохион байгуулагчдын сэтгэлд урмын гэрэл ассан, цаашдын зорилгоо ухамсарласан нэгэн сайхан өдөр болж энэ жилийн "Өхөөрдөм гоёо" төсөл албан ёсоор өндөрлөсөн байна. Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгийн элчдуучин Б. Анужингийн дуулсан энэхүү гэгээлэг төслийн сүлд дуу болох “Өхөөрдөм гоёо” дуу бидний гэрэлт ирээдүйн дуулал болон эгшиглэж, хүүхдүүд даган дуулж, гар гараасаа хөтлөн ирээдүй өөд итгэл төгс алхаж байна. Хүүхдэд ээлтэй “Өхөөрдөм гоёо” төслийг дэмжин НЗДТГазар, Соёлын өвийн үндэсний төв, Ёс зүйн үндэсний хүрээлэн, Монгол костюмс ХХК, Монголын хүүхдийн ордон, Алтан Дорнод Монгол групп, CLWH ХХК, Пластик дизайн, Эмз-Очир ХХК, МММХ гэх мэт хүүхдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн олон байгууллагууд хамтран ажилласныг онцлон дурдахад таатай байна. Эх дэлхийн эв нэгдэл хүүхдийн инээмсэглэл дор энхжин батжих болтугай.
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно