З.Энхболд АТГ-д дуудагджээ

Moderator
2019/06/26

АТГ-аас өнөөдөр /2019.06.26/ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг дуудаж, гэрчийн мэдүүлэг авчээ.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "АТГ-т гэрчийн мэдүүлэг өглөө. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Эрдэнэт"-ийн 49 хувийг авахдаа тухайн үеийн УИХ-ын дарга намайг, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мэдэж байсан гэдэг мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлж авсан буруутай үйл ажиллагаандаа намайг хань татаж байгаа юм байна. Ийм зүйл байхгүй, байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу хэллээ" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.  

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!