Төөгөө: Еvent амжилттай хийсэндээ итгэж өгөхгүй, бас л БУРХАНД талархаад л сууж байна

Moderator
2019/06/25

Сайд асан Л.Гантөмөрийн охин Ганзаяа, нөхөр Төөгөөтэйгээ хамтран лекц хийсэн байна. Тэдний энэ удаагийн лекцэнд олон хүмүүс сонирхон иржээ. Энэ талаар Төөгөө хэлэхдээ "Ердөө 1 жил хүрэхгүй хугацааны өмнө Ганзая бид хоёр @hubinnovationcenter -д 30 хүнтэй лекц хийгээд ирсэн бүх хүмүүстээ талархаад сууж байсан. Өнөөдөр гэтэл 116 Growth Conference-д 1100 хүн ирж бүр SOLD OUT event амжилттай хийсэндээ итгэж өгөхгүй бас л БУРХАНД талархаад л сууж байна. Бид хоёрт итгэж бид хоёрын яриа, туршлагыг сонсохоор ирсэн бүх хүмүүстээ бүр үнэхээр их баярлалаа. Та бүгд л энэ бүгдий боломжтой болгож өглөө! 
Мөн намайг хурцлах үед минь хурцалж, зөөллөх үед минь зөөллөж, хийсэн зорьсон болгонд минь намайг л гээд надад итгэж үргэлж хажууд минь хамт байдаг @ganzayagn-дээ бас маш их баярлалаа. Чамдаа би нь хязгааргүй хайртай шүү! Өнөөдрийн #TUGOболж өсч, төлөвшсөн маань бүгд чиний минь ач гавьяа! Зөндөө ХАЙРТАЙ...
Мөн энэ том үйл ажиллагааны зохион байгуулалт дээр голчилж ажилласан @bobo.116@zulaa_116 @nomin116_ @javkhlanb_ @tuul116 @tamir.wom нартаа маш их баярлалаа! Мөн ганц гол асаасан шүдэнз MC маань байсан @shaldanshimpanze -даа баярлалаа! 
Хүн бусад дээр биш, гадаад хүчин зүйлүүд дээр биш, зөвхөн өөрийнхөө өсөлт хөгжил дээр анхаарч, зөв системтэйгээр амьдарч, бусдыг гэсэн сэтгэлээр өгч, энэ цаг үеийнхээ алгоритмийг зөвөөр ашиглаж чадвал АМЬДРАЛ үргэлж бидний талд ажилладаг юм байна гэдгийг үнэхээр мах, цус, амьдралаараа ойлголоо.
Инстаграм дээр 15 секундын стори хийх, YouTube дээр 10 минутын бичлэг хийх, 1100 хүний өмнө 4 цагийн лекц орох 3 мэдээж асар ялгаатай байсан. Бид анх удаа ийм том үйл ажиллагаа зохион байгуулсан учир сурсан, мэдэрсэн, ойлгосон, анзаарсан бас дараагийн жилүүдэд бүр илүү анхааръя, хийе, хүргэе, суралцая гэсэн зүйлс, хүсэл эрмэлзэл, огшилт бүр өмнөх өмнөхөөс 10 дахин илүү байлаа. Ирж чадаагүй ч гэсэн биднийг дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа.
Мөн хамтарч ажилласан @partyshopmongolia @lend.mn @uhutulbur @116dancestudio#crocuseventhall бүгдэд нь маш их баярлалаа.
Эцэст нь ганц л зүйл...
ЭНЭ БОЛ ДӨНГӨЖ ЭХЛЭЛ" хэмээжээ