Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар нийлэн "Аримун" хэмээх продакшн байгуулж хамгийн анхны киногоо үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ. Тус кинонд жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү Буржаак хэмээх хүүгийн дүрийг тун ч чадварлаг бүтээсэн. Харин тэрбээр БНСУ-д киногоо толилуулж байх үедээ хандивын хайрцагт хандив цуглуулсан бөгөөд нийтдээ 3,5 сая вон буюу долоон сая гаруй төгрөг цуглуулж чаджээ.
Үүнийгээ тус улсад эмчлүүлж байгаа Эрхэс хэмээх Монгол хүүд хандив болгон өгч халуун зүрхээр дулаалцуулсан байна. БНСУ-д зорчих виз гарсан цагаас эхлэн ангийн найзтайгаа уулзахаар догдолсон тэрбээр "Эрхэс өндөр болсон болов уу, би Эрхэсээс өндөр болчихсон бол яана аа. Удаан өвдөж байгаа юм чинь царай нь муу байгаа болов уу" гэх зэргээр санаа нь зовниж байсан гэнэ. Харин тус улсад очсон цагаасаа хойш хандивын хайрцгаа идэвхтэй ажиллуулсан бяцхан хүү санасандаа хүрч, аянаа амжилттай дуусгаж чаджээ.
Тус киног жүжигчин Д.Ганцэцэг нөхрийнхөө гэгээн дурсгалд зориулан бүтээсэн. Хүнд өвчний улмаас хорвоог орхисон хайрт ханьдаа зориулан ийнхүү мөнхөд үлдэх бүтээл туурвисан тэрбээр хүүгээ ч мөн хүний дээд болгон өсгөн хүмүүжүүлж байгаа нь энэ ажээ.
САЙН ҮЙЛ БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно