Тэртээх 1993 онд байгуулагдан Монголын арт рок хамтлаг бол НИКИТОН. Энэ онд уг хамтлагийн 25 насны төрсөн өдөр тохиож байгаа билээ.
Монголынхоо рок попынхоо ертөнцөд өөрсдийн өнгө төрхөө тамгалан яваа Никитончууд ойн баяртаа зориулан сонсогч, фенүүддээ олон бэлгүүд зэхсэн нь эхнээсээ задарсан. Тэдний тун саяхан барьсан бэлэг нь Эх хүүхдийн үндэсний эрүүл мэндийн төвд 10 сая төгрөгийг хандивлалаа.
“Никитон” хамтлагийн өнгөрсөн тавдугаар сарын 11-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд монголын рок, подын оддын хамт 100 мод тарин төгөл байгуулсан.

Зургаадугаар сарын 1-9-нд “Никитон” хамтлагийнхан Европын орнуудаар аялан тоглолтоо хийсэн. Тэнд Берлин, Женев, Стокгольм, Дюссельдорф хотод амьдардаг монголчуудаа уран бүтээлээрээ хөглөсөн.

Зургаадугаар сарын 15-наас “Боловсрол” телевизээр үдэш бүр “Никитон” хамтлагийнхан уулзах болсон. “Никитон 25 жил” реалити нэвтрүүлэгт хамтлагийн ахлагч, дуучин Баачка, бөмбөрчин Билгүүн, даралтат хөгжимчин Чинбаа, гитарчин Өөжгий, аргил гитарчин Цогоо болон гурван вокалист, дууны найруулагчийнхаа хамт есүүлээ “Aрцат виллаж”-д амьдарч байгаа. Уг реалити шоу энэ сарын 28 хүртэл үргэлжлэх бөгөөд ажлын өдрүүдэд 21.00 цагт, амралтын өдрүүдэд 23.00 цагаас үзэгчдэд хүрч байгаа билээ. Тэд “Никитон 25 жил” тоглолтын өдөр хүртэл хэрхэн бэлтгэлээ базаан байгаагаа шоу нэвтрүүлгээрээ дэлгэсээр мөн тэднийг зорих ирэх гэнэтийн зочид ч тасрахгүй байгаа.
Зургаадугаар сарын 21-нд буюу 19.00 цагт Үндэсний соёл амралтын төвд байрлах “Никитон клуб”-т “Чи минийх” нэртэй шинэ цомгийн баяраа тэмдэглэсэн юм.

Зургаадугаар сарын 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 12.00 цагт “Никитон-25 жил” тоглолтоо хийнэ. Тоглолт 12.00 цагаас шөнийн 00.00 цаг хүртэл 12 цаг үргэлжлэх бөгөөд тоглолтод "Харанга" хамтлаг, Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, С.Наран, “Камертон”, “Нисванис”, “Хар Сарнай”, “A-Sound”, “Fire хамтлаг”, “The Lemons” хамтлаг, дуучин С.Сэрчмаа, Б. Амархүү, Ука, Ана, хийлч Дээгий оролцох бөгөөд шилдэг DJ нар сор бүтээлээсээ тоглох тоглолтын үнэ 10 мянган төгрөг. Энэ үдэш Монголын рок попын оддын хит дуунуудыг нэгэн тайзнаас сонсох ховор боломж тохиох нь ээ.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ