ШШГЕГ-аас өнөөдөр /2019.06.24/ "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарын амьдардаг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Зайсангийн аманд байрлах “Цэцээ гүн” хотхоны хаусыг албадан чөлөөлөх үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байна. Түүний энэхүү хаус нь 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй гэх мэдээлэл бий.
Энэ талаар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатараас тодрууллаа.
Тэрбээр "Энэ байрыг Монгол, Оросын хамтарсан үйлдвэрийн ТУЗ-ийн дарга нар надад авч өгсөн. "Та энэ байранд амьдар. Бид танд сайн байр авч өгнө. Та авлига авч болохгүй. Байраар хангана" гэж хэлсэн. Надад унадаг галт тэрэг, машин өгсөн. Орон сууцаар хангасан. Тэгээд Хан-Уул дүүрэгт авч өгсөн юм. Шүүхийн шийдвэр бол Монгол хүний хаана амьдрах эрх хэмжээг хязгаарласан. Намайг Баянголд амьдардаг байж Хан-Уул дүүрэгт байр авлаа гэсэн. Энэ бол хүний эрх, эрх чөлөөнд халдсан явдал. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг буруутгахгүй. Энэ байрыг чөлөөлөх, тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдлийг Жигжиднямаад даалгасан. Тэр мэдэгдлийг хүлээж байсан гэхэд болно. Энэ байр бол "Улаанбаатар төмөр зам"-ын хөрөнгө. Монголынх биш Оросын хөрөнгө" гэх тайлбарыг өглөө.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ