Бага насны хүүхэд хүчирхийлсэн оргодол С.Төмөрийг хил гарах гэж байхад нь баривчилrжээ

Moderator
2019/06/21

Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан С.Төмөрийг өнөөдөр үүрээр Замын-Үүдээс баривчилсан байна. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа сэтгэл зүйчийн өрөөнөөс оргон зайлсан юм. Улмаар эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулсанаар 06.00 цагийн үeд Дорноговь аймаг Замын-Үүд боомтоор ачааны вагонд нуугдан хил гарах оролдлого хийх үeд нь Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтнууд шуурхай илрүүлэн баривчилсан байна. 

Өдгөө Замын-Үүдийн цагдаагийн хэлтэс түүнийг шалгаж байгаа юм байна. 

С.Төмөр нь 11 настай охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдан 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан аж. 

С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, 3 удаагийн ял шийтгэлтэй нэгэн гэдгийг албаныхан онцлоод байсан билээ. 

Одоо түүний шалгагдаж байгаа зүйл анги дээр мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэх зүйл анги мөн нэмэгдэж, ял нь хүндрэх юм.