Өмнөговь аймгийн Даланзадгад хотын шинэ суурьшлын бүсэд барьж байсан театрын барилгаас хүн унаж амь насаа алджээ.
Энэхүү мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн газраас тодруулга хийхэд, нэг хүн нас барсан, хоёр хүн гэмтэж эмнэлэгт байгаа, илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Тухайн барилгын ажлыг зогсоосон байгаа юм. 850 хүний суудалтай театрын барилгыг 13 тэрбум төгрөгийн өртгөөр барихаар төсөвлөсөн бөгөөд энэ оны 11 дүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байжээ. Тухайн барилгын ажлыг "Жи Жи Ай" ХХК гүйцэтгэж байна.
Хуучин театрын барилга нь 1959 онд ашиглалтад орсноос хойш гурван удаа их засварт орсон гэнэ. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр ашиглах боломжгүй болсон барилгад театрын уран бүтээлчид үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно