ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболд өнөөдөр хар тамхитай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
2019 он гарснаас хойших эхний хагас жилийн байдлаар хар тамхитай холбоотой 89 гэмт хэрэгт 186 хүн холбогдон шалгагдаж байгаа аж. Гэмт хэрэгт холбогдогчдын 86 хувь нь 19-35 насныхан байсан бөгөөд гадаадын 7 иргэн холбогджээ. Тухайбал, Нигэр Улсын 4, БНСУ-ын 1, Франц Улсын 1, Энэтхэг Улсын нэг иргэн хар тамхины гэмт хэрэгт холбогдон саатуулагдсан байна.
Хар тамхи худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, бэлтгэсэн, бусдад өгсөн 65, худалдаалах зорилгоор хадгалсан 24, зохион байгуулалттай бүлэглэл 1, санаатай нэгдэж бүлэглэсэн 12, худалдсан 16, улсын хилээр нэвтрүүлсэн 16, тарьж ургуулсан 1 зөрчил тус тус илэрчээ.
ЦЕГ-аас хар тамхи хэрэглээг харуулсан, хар тамхи худалдан борлуулагч сүлжээний үйл ажиллагааг нарийвчлан үзүүлсэн аливаа дэлгэцийн аливаа бүтээлийг олон нийтэд гаргахгүй байхыг анхааруулгыг Монгол Улсад тогтмол үйл ажиллагаа явуулж буй 21 телевиз, 11 сайт, бүх кино театруудад хүргүүлжээ. Цаашид хар тамхины хэрэглээг харуулсан ямар ч бүтээл гаргахыг зөвшөөрөхгүй гэдгээ хатуу илэрхийлж, МҮОНТВ-ээр явж байсан цувралыг албан ёсоор зогсоосноо хэллээ.
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно