Төрийн ордноос л хамгийн шилдэг онигооны эзэд тодорч байна. Монгол улсын хувь заяа тэдний гарт байгаа нь хамгийн харамсалтай. Хэлэх, хэлэхгүйгээр хэрэлдэнэ, зодолдоно, эрхэж тунина...зургаан настангуудын цэцэрлэгүүдээс долоон дор оо.
Заримдаа бялуу чихэрээ булаацалдаж хэн, хэнийгээ алахаас наагуур үйл явдал өрнөнө. Амандаа наалдсан бялуугаа арчаагүй байж би идээгүй хэмээн улаан уайм гүрийх ч нөхдүүд олон бий.
Хамгийн сүүлд гэхэд төрийн тусгай хамгаалалттай газар хүн амины хэрэг гарсан ноцтой зөрчил илэрлээ. Энэ нь явж, явж нөгөө хэдэн дүрсгүй жаалуудын архидсанаас үүдэлтэй хэрэг байж болзошгүй боллоо. Эцэг ерөнхийлөгч нь нөгөөх дийлдэггүй дүрсгүй хүүхдүүдээ дуудаж нууцаар архи уусан байна, архидалтаа зогсоо хэмээн хэлсэн гэж байгаа. Гэтэл нөгөөх нууцаар архи уусан томоогүй нөхдүүд нь УИХ-ын гишүүд Ч, С, Э, Н, Б нар байж, олон нийтийн дунд таавар үүсгээд буй. Тухайлбал, УИХ-д Ч үсгээр эхэлсэн хоёр гишүүн бий, С.Чинзориг, Б.Чойжилсүрэн. Тиймээс С.Чинзоригоос энэ талаар асуухад “Би эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн архи уухгүй зургаан сар болж байна” хэмээн хариулсан бөгөөд Б.Чойжилсүрэн гишүүнийг сэтгүүлчдэд мэдээлэл өгч байхад нь С.Чинзориг гишүүн “Чи хамт архидсан хоёр хүнээ хэлээрэй” хэмээн хашхирсан сурагтай. Дүрсгүй хүүдүүдийнхээ учрыг нь олохгүй бол төрийн баганаа ганхаж гүйцэх нь ээ.
Ер нь тэгээд дурьдаад байвал ордон доторх овилгогүй нөхдүүдийн муйхар үйлдлүүд зөндөө л дөө.
Цаашлаад зарим нэг ноцтой үйлдлүүдийг “олгой хагаравч тогоо дотроо” хэмээн төрийн нууцлалын хэмжээнд хав дардаг гэнэ билээ.
Юу сайндаа л аргаа барсан иргэд гаднаас нь утаж ариулах вэ дээ...
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ