Эвлэрлээ, нэгдлээ хэмээн сүр дуулиантайхан зарлаж, хурал хуйгаа хийгээд байсан МҮБХ-ны маргаан одоо ч эцэслэгдээгүй бололтой. Учир нь бөхчүүд эвлэлдэн нэгдэж, МҮБХ үйл ажиллагаагаа явуулахад Дархан аварга Б.Бат-Эрдэнэ “саад” болж байгаа гэнэ. Учир нь ОӨУБЕГ-аас МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг албан ёсоор бүртгэж, улмаар түүнд тамга тэмдэг эзэмших эрхийг өгсөн байдаг. Харин уг шийдвэрийг эсэргүүцэж, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байжээ.
Түүний нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүх өнгөрсөн тавдугаар сарын 10-ны өдөр хэлэлцээд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар “Нэхэмжлэлийг төлөөлөх эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж үзжээ.
Өөрөөр хэлбэл, МҮБХ-ны ээлжит бус Их Эеийн хуралдаан 2017 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг албан ёсоор сонгож, УБЕГ-ын улсын бүртгэгч 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Л.Чинбатыг МҮБХ-ноор тэргүүнээр бүртгэж, гэрчилгээ олгосноор тус байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх Л.Чинбатад үүссэн байна.
Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2-т зааснаар Дархан аварга Б.Бат-Эрдэнийг нэхэмжлэх гаргах эрхгүй гэж үзэн, нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж Захиргааны хэргийн шүүх үзсэн байна.
Ямарч байгууллагыг улсын бүртгэлд бүртгэгдсэн нэр, гэрчилгээнд албан ёсоор бүртгэгдсэн хүн нь удирддаг. Тэгэхээр ОӨУБЕГ-аас Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр бүртгэж, Захиргааны хэргийн шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзсэн учир МҮБХ-ны тэргүүн нь Л.Чинбат гэдэг нь тодорхой боллоо.
Эх сурвалж: Өдрийн сонин





Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно