Прокурорын ерөнхий газраас өнөөдрөөс аймаг, нийслэлийн прокурорын газруудад гэнэтийн шалгалт хийж байгаа юм байна.
Учир нь сүүлийн жилүүдэд прокурорын байгууллагын нэр хүнд унаж, хэрэг прокурор дээр очихоороо гацчихдаг гэх яриа ихээр гарах болсон. Мөн тус байгууллагын албан тушаалтнууд нь эрх мэдлээ хэтрүүлэн, урвуулан ашиглах зэргээр эдийн засгийн гэмт хэрэгт холбогдож хуулийн хариуцлага хүлээхгүй байгаа тухай асуудал ихээр яригддаг болсон. Энэ мэтчилэн маш олон ноцтой асуудал яригдаж байгаа нь прокурорын байгууллагын нэр хүндийг унагаж байна юм.
Тиймээс Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан энэ асуудлуудыг цэгцлэн, прокурорын байгууллагын нэр хүндийг сэргээх зорилгоор төлөвлөгөөт бус гэнэтийн шалгалтыг хийж байгаа юм байна. Энэ шалгалтын мөрөөр их цэвэрлэгээ хийхээр төлөвлөж байгаа аж.
Хэрэв энэ их цэвэрлэгээ оновтой үр дүнтэй байж чадвал прокурорын байгууллагууд нийгэмд шударга ёсыг тогтоох, нийгэм, ард иргэдийн бухимдлыг төрүүлж буй авлига, шудрага бус явдал, нийгмийн баялгийн хууль бус хуваарилалттай тэмцэх ажлыг эрчимжүүлж, хууль ёсыг хэрэгжүүлэн ажиллах боломж бүрдэх юм байна.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ