Жүжигчин Р.Анхням тамирын багш нөхрийнхөө талаар ингэж хэлэв

Moderator
2019/06/17

Жүжигчин Р.Анхням анх удаа нөхрийнхөө талаар олонд ийн тайлбар хийлээ. 
Тэрээр хэлэхдээ "Намайг анх Баярсайхантай суух гэж байхад нэлээн олон хүн яагаад гэнэт "Биеийн тамирын багш"-тай суучихав гээл нээх гайхаж байж билээ. Их л мөнгө олдог баян хүний эхнэр болно л гэж бодож байсан юм шиг байгаан. Би болохоор мөнгөний хойноос биш миний хойноос гүйдэг хүний эхнэр болох санаатай байсан маань энэ л дээ. Миний нөхөр зүгээр ч нэг "Биеийн тамирын багш" бишээ. Волейболын тамирчин, ОУХМ, МУ-ын шигшээ багийн ахлагч, дасгалжуулагч, Монголросцветмет нэгдлийн дэргэд "Уурхайчин" спорт клубыг анх үүсгэн байгуулалцаж одоо 20-иод жил үйл ажиллагаа явуулж олон тамирчид гаргасан хүн юм байгаан. Тухайн үед гайхаад байсан хүмүүс сайн мэдээ ч үгүй байх. Өөрөө ер нь даруухан хүн болхоор хүн л ам хэлнээс нь чангаахгүй бол юм ярихгүй л дээ