Анхлан “Universe best songs” наадмаар Монголчуудад танигдаж, түүнээс хойш залуусын сэтгэл хүрсэн хэд, хэдэн уран бүтээл гаргасан реппер О.Дөлгөөн Солонгост ажиллаж, амьдарч байгаа нэгэн. 2018 оны эхээр хайртайгаа учирч, түүнтэйгээ жаргалтай буй зургуудаа нийтэлж, олны хүртээл болгож байв. Тэрхүү залууг н.Заяа гэдэг аж. Харамсалтай нь сүүлийн үеийн мэдээллээр найз залуу нь О.Дөлгөөнийг луйврын хэрэгт хутган, өөрөө таг чиг болжээ. Албан бус эх сурвалжаас үзэхэд найз залуу болох н.Заяа нь реппер О.Дөлгөөний олон танигдсан нэр хүндийг ашиглаж, хүмүүсийг луйвардсан байна. Тэрхүү хэрэг нь реппер бүсгүйд тохогдон үлджээ. Тиймээс сүүлийн өдрүүдэд реппер О.Дөлгөөн сэтгэл санааны гүн хямралд орж, унтаж ч чадахгүй өдөр бүр архитай нөхөрлөж байгаа тухайгаа лайваар уйлан байж мэдэгдсэн юм.
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно