Гэмтэлтэй байгаа жүжигчин Ж.Алтаншагайг баярлуулжээ

Moderator
2019/06/14

Фантастик пропакшны чадварлаг жүжигчин Ж.Алтаншагай хүн бэртлийн улмаас уран бүтээлийн ажлаас завсарлага аваад удаж байгаа. Тэрээр хөлөө хүнд гэмтээсний улмаас одоог хүртэл гипс, суга таягнаас салаагүй явна. Ийн хүн бэртэлтэй, гэрээсээ гарч чадахгүй байгаа Ж.Алтаншагайд үндэсний үйлдвэрлэгч Шилмэл буйдангийн хамт олон гэнэтийн бэлэг барьжээ. Түүний гэрт шинэ гал тогооны тавилгын иж бүрдэл суурилуулж өгсөн байна. Ж.Алтаншайга нь нас залуу ч олон хүүхэдтэй, өнөр бүүлүүдийн нэг юм. Тэрээр баярласан сэтгэгдлээ  “Шилмэл буйдангийнгийн хамт олондоо маш их баярлалаа. Гэр бүлээрээ энэ гайхалтай гал тогоондоо хоолоо хийж аз жаргалтай амьдрах болно оо. Мундаг @sukhbold.n найздаа болон чадварлаг хөдөлмөрч хамт олонд нь баярлалаа. Монгол залуусын урласан гайхалтай тавилга айл болгонд аз жаргал бэлэглэх болтугай хурай” хэмээсэн байна.