С.Зоригийн хэргийг хүлээлгэх гэж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэг нь нууцаас ил гарч иргэдийг цочроосон. Гэтэл уг хэргийг зарим нэг эрх мэдэлтэнгүүд байсан юм, одоо ч байгаа, цаашдаа ч байсаар байна хэмээн ярьж байсан. Харамсалтай нь энэ яриа нь үнэн бололтой. Тухайлбал 2005 оны 11-р сарын 1-ний өдөр Д.Ням-Очир гэх залуу цэрэг татлага дээрээс 21 хоног ор сураггүй алга болжээ. Гэтэл уг хугацаанд Д.Ням-Очирыг хулгай болон хүн амины хэрэгт холбогдуулан цагдан хорьж эрүүдэн шүүсэн байжээ. Энэ талаар түүний ээж Д.Ойсайхан гэх эмэгтэй мэдээллийн сайтад ярьсан байна. Тэрээр ярихдаа “Миний хүүг ямар хэрэгт холбогдсон талаар эхлээд хэлээгүй. Сүүлд мэдсэн. Эхлээд хулгайн хэрэг байснаа сүүлд хүн амины хэрэг болгож өөрчилсөн. Нийт цагдан хорьсон хугацаа нь 330 орчим хоног гэжээ. Мөн хүүд тохсон хэрэг нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн хэрэг аж. Гэтэл тухайн үед хүү нь Орхон аймгийн цэрэг татлага дээр байсан байна. Д.Ням-Очир ээждээ чи энийг хийсэн, чи тэгсэн хэмээн дарамталж зодог байсан тухай, зодохдоо битүү өрөөнд авчаачиж толгой руу нь дэвсдэг, хоёр хөлөөр нь доош харуулан дүүжилж шавхуурддаг, бороохойгоор ороолгодог, дөрвөн мөчийг нь хүлж зоддог, их зодуурын улмаас цаашаа юу болсоныг санахгүй байгаа талаар хэлсэн байна.
Одоогоор биеийн байдал нь маш хүнд байдалтай байгаа бөгөөд СЭМҮТөвөөс хүү нь 70 хувийн сэтгэцийн өөрчлөлттэй болсон гэж дүгнэжээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ