Өнгөрөгч 5-р сарын 3-ны өдөр Монголын дипломат ажилтнууд их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэж байгаад саатуулагдсан талаарх таагүй мэдээллийн шуугиан намдаагүй байна. Тэдгээр хүмүүс нь ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ. Истанбул дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч н.Эрдэнэбилэг нар байсан бөгөөд Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтрэх үедээ дипломат албан машинтай саатуулагдсан.
Тэгвэл дахиад нэг ижил төрлийн Монгол улсын нэр хүндийг сэвтүүлсэн хэрэг гарчээ. Тухайлбал Украин-Унгарын хилийн Лужанка боомт дээр их хэмжээний хайрцагтай тамхи ачсан микро автобусыг Украины хилчид саатуулсан байна. Мерседес үйлдвэрийн микро автобусанд үзлэг хийх гэхэд жолооч нь эсэргүүцэж, хаалгануудаа дотроос нь түгжиж хэсэг байсны эцэст цагдаа нарын тусламжтай нээсэн байна. Үзлэг хийхэд Монголын дипломат албаны лац, тэмдэгтэй олон хайрцаг илгээмж илэрсэн бөгөөд эдгээр нь бүгд тамхи байсан байна. Машин нь Беларусьт суугаа Монголын элчин сайдын яамны дугаартай байсан бол машинд явсан Монгол улсын иргэн өөрийгөө Австри дахь дипломат албанд ажилладаг гэжээ.
Тамхинуудыг хураан авч, тоо үнэлгээг нь гаргахаар ажиллаж байгаа тухай Украины эх сурвалжид мэдээлсэн байна. Ийнхүү Монголын дипломат албаныхан дахин конторбандын хэрэгт холбогдож эх орныхоо нэр хүндийг сэвтүүллээ.
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно