Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг ХБНГУ руу зорчих үеэр нь тус улсын хил дээр саатуулан тусгай өрөөнд оруулж бүх ачааг нь нэг бүрчлэн шалгасан гэх мэдээлэл өчигдөр цацагдсан. Уг мэдээллийн эх сурвалж нь УИХ-ын гишүүүн асан Г.Уянга байсан юм. Тэрээр бичихдээ "Д.Сумъяабазар сайдыг Германы хил дээр саатуулж, тусгай өрөөнд оруулж бүх ачааг нь шалгажээ. "Би УИХ-ын гишүүн, сайд хүн байна" гэж хэлээд ч авч хэлэлцээгүй байна. Сайдыг ингэж байгаа юм чинь жирийн иргэдийг яаж чангалж, тэдэнд яаж гай болж байгаа нь ойлгомжтой. Монголчуудын Европ руу гардаг гол гарц ийнхүү чангарлаа, виз ч чангарах нь мэдээж. Үүний төлөө тэгээд хэн ч хариуцлага хүлээхгүй бол дүүрчихсэн улс харагдахаас гадна бусад улс орныг илтэд доромжилсон хэрэг болох байх даа" гэжээ.
Харин энэ талаар Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас тодруулахад:
-Таныг ХБНГУ-ын хилээр гарах үед удаан хугацаанд шалгаж саатуулсан гэдэг нь үнэн юм уу?
-Үгүй ээ. ХБНГУ-ын хил дээр намайг удаан хугацаанд ШАЛГААГҮЙ. Зүгээр л миний пастортыг нягталж үзсэн. Миний бичиг баримтыг шалгасан ажилтан нь шинэ хүн байсан юм болов уу л гэж бодсон. Нэг тийм ойлголтын зөрүү л явсан. Паспорт шалгаж дуусаад л “Уучлаарай” гээд л оруулчихсан.
-Та пастортоо хянуулах зуур “Би Монгол Улсын сайд хүн байна” гэж хэлсэн юм уу?
-Тэгж хэлээгүй ээ. Хүлээгээд л зогсож байсан. Нэг их удсан ч юм байхгүй.
-Тантай хамт явсан хүмүүс хэвийн байдлаар хил нэвтэрсэн үү?
-Энгийн болон ногоон пасторттой иргэд зүгээр л хил нэвтэрсэн.
-Монгол Улсын дипломат ногоон пассторттай иргэдийг хил дээр илүү хяналт тавьж байгаа нь үнэн юм уу?
-Энгийн журмын дагуу л хянаж байна лээ. Яагаад ийм мэдээлэл тарчихав, гайхаад л байна....гэсэн хариултыг өгчээ.
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно