Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны зургадугаар сарын 13-14-ний өдрүүдэд Киргиз улсын Бишкек хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцох гэж байгаа билээ.
Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил үндсэндээ дуусжээ. Киргизийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Турдуназир Бекбоев сэтгүүлчдэд дээд хэмжээний уулзалтын бэлтгэл, гадаадын төр засгийн тэргүүд хаана байрлах талаар мэдээлэл өглөө.
Төрийн захиргааны “Ала-Арча” ордны засвар, барилгын ажил 2018 онд эхэлж, энэ оны гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний айлчлалын өмнө ашиглалтад орсон гэнэ.
ШХАБ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн тул хоёр талын уулзалтууд болох өрөө тасалгааны тоог нэмжээ. Гадаа талбайд гэр зассан бөгөөд гэрт зоог барьж, киргиз түмний аж амьдралтай танилцах боломжтой. Гадаад дотоодын 500 гаруй сэтгүүлч хүрэлцэн ирэх тул тэдэнд зориулан, Конгресс холлын “Энесай” танхимыг бэлтгэсэн байна.

ШХАБ-ын гишүүн орнуудаас гадна ажиглагч улсын ч төрийн томчууд ирж байгаа. Төрийн тэргүүдэд бүгдэд нь байрлах ижил байшин санал болгосон ч Монгол, Энэтхэгийн төрийн тэргүүд өөр газар байрлах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга хотын гадна байрлана гэдгээ хэлсэн бөгөөд аюулгүй байдлын үүднээс хаана гэдгийг нууцалж байна. Орон нутгийн зарим хэвлэлд бичсэнээр бол гэрт байрлаж магадгүй аж.

Хүндэт зочдыг уламжлалт бешбармак, казы-карта, боорсок, чак-чакаар дайлна. Гэхдээ ихэнх төрийн тэргүүн өөрийн тогоочтой ирж байгаа гэнэ. Зарим улс хүнсний бүтээгдэхүүнээ өөрсдөө Бишкект авчиржээ. Уулзалтад зориулан, ОХУ-аас 10 автобус, 50 форд машин, 10 хуягласан мерседес машин гаргажээ.
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно
Г.Дамдинням Улаанбаатар хотын ШТС-уудаар явж, өгсөн үүрэг хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь шалгалаа