"Монголын махны холбоо", "Монголын хүнсчдийн холбоо", "Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо", "Монголын ноос ноолуурын холбоо"-ны удирдлагууд хамтран хилээр амьд мал гаргах шийдвэрийн талаар өнөөдөр /2019.06.11/ мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус холбоодын удирдлагууд 2017 оны арваннэгдүгээр сард малыг амьдаар гаргах тухай Засгийн газрын тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор Монголын махны холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нарт амьд мал экспортлохгүй байх тухай албан бичиг өгсөн боловч одоог хүртэл хариу өгөөгүй байгааг онцолсон юм.
УИХ-ын гишүүн, Монголын махны холбооны тэргүүн Б.Пүрэвдорж: “Махны салбарт нийтдээ 10 гаруй мянган хүн ажилладаг. Өнгөрсөн жил бид 78 мянган тонн махыг боловсруулж экспортолсон. Өнөөгийн байдлаар олон үйлдвэрүүд техник технологийн хувьд сайжрах боломж бүрдлээ. Засгийн газраас нийт таван сая амьд малыг экспортлох зөвшөөрлийг олгохоор болж байна. Тухайлбал, зөвхөн нэг компанид давуу эрхтэйгээр олгож байгаа нь бидний гайхширлыг төрүүллээ. Амьд малыг экспортод гаргахад хоёроос гурван жилийн дараа дотоодын үйлдвэр хаагдахад нэг компани үнэ тулгаж, малыг хямд үнээр авах нөхцөл байдал руу шилжинэ. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан энэ сарын эхээр БНХАУ-д айлчилж малын экспортын талаар ярилцсан. Мөн энэ асуудлаар Мэргэжлийн хяналтын газрын дарга ярилцсан байна лээ.
Ч.Улаан сайд, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нар үнэхээр улаан, цагаандаа гарч байна. Тэд Монголын махны экспортыг устгахын төлөө явж байна. Иймээс Монголын махны холбоо болон мэргэжлийн холбоод үүнийг эсэргүүцэж байгаа. Бидний зүгээс нэг компанид давуу эрх олгосны цаана албан тушаалтны тодорхой хэмжээний хувийн эрх ашиг байгаа хэмээн үзэж буй. Тэгэхээр хоёр албан тушаалтныг АТГ-д шалгуулах хүсэлтийг өгнө. Манай холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХАҮХ-ий сайд Ч.Улаан нарт дээрх асуудалтай холбоотой албан бичгийг энэ оны дөрөвдүгээр сарын эхээр явуулсан боловч одоог хүртэл хариу өгөөгүй” гэв.
Өлөн гэдэс экспортлогчдын холбооны тэргүүн Б.Мөнхзаяа: “Өлөн гэдэс бол уламжлалт экспортын бүтээгдэхүүн. Европын холбооны оронд Монголоос гаргаж байгаа ганцхан хүнсний бүтээгдэхүүн бол зайдасны бүрхэвч. 1990-ээд оноос хойш хувийн хэвшлийнхэн энэ ажлыг нуруундаа үүрч яваа. Өнөөдөр Европын хиам зайдас боловсруулах үйлдвэрүүдэд аваачаад шууд нийлүүлэх хэмжээнд экспортлох хэмжээнд хүрч чадсан. Гэтэл малаа амьдаар нь гаргаснаар энэ салбар түүхий эдгүй болох шууд тусгал гарч ирнэ. Засгийн газрын 318 дугаар тогтоол бол махны үнийн хөөргөдлийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа бодлогынхоо эсрэг хийж байгаа ажил. Өөр малыг нь амьдаар нь гаргаж болохгүй өөр олон шалтгаан бий” гэлээ.
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно
Г.Дамдинням Улаанбаатар хотын ШТС-уудаар явж, өгсөн үүрэг хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь шалгалаа