“Улаанбаатар төмөр зам”-ийн гэрэл зургийн уралдааны бүтээлүүд шалгарлаа
“Улаанбаатар төмөр зам” үүсч хөгжсний 70 жилийн ойг угтаж “Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо” ТББ, “Төмөр замчдын уран бүтээлийн өвийн товчоо” ТББ-тай хамтран гэрэл зураг сонирхогч болон мэргэжлийн гэрэл зурагчдын дунд зарласан гэрэл зургийн болзолт уралдаанд 61 гэрэл зураг сонирхогч болон мэргэжлийн гэрэл зурагчид оролцож 200 гаруй бүтээлээ ирүүллээ. Ирүүлсэн бүтээлүүдээс мэргэжлийн гэрэл зурагчдын ангилал болон Гэрэл зураг сонирхогчид гэсэн 2 ангилалд шалгарууллаа
Мэргэжлийн гэрэл зурагчдын ангилалд:
Нэгдүгээр байрт: УБТЗ-ын Зам оношлогооны төвийн дарга Н.Батхүрэлийн “Хоолтын өглөө” гэрэл зураг,

Хоёрдугаар байрт: ИНЕГ-ын ажилтан Д.Батболдын “Үдэлт” гэрэл зураг,

Гуравдугаар байрт: УБТЗ-ын “Ган Зам” сонины сэтгүүлч Б.Дэлгэрхишигийн “Мандалын Механикч” гэрэл зураг,
Гэрэл зураг сонирхогчдын ангилалд:
Нэгдүгээр байрт: УБТЗ-ын Баянбуурал амралтын ажилтан М.Жаргалсайханы “Тэмээтэй эргүүл” гэрэл зураг,

Хоёрдугаар байрт: Вагон ашиглалтын депогийн Улаанбаатар техник үйлчилгээний газрын ахлах үзэгч Б.Төгсзаяагийн “Галт тэрэгний бригад” гэрэл зураг

Гуравдугаар байрт: УБТЗ-ын Зүүнхараа өртөөний жижүүр Ц.Алтантөрийн “Замчид” гэрэл зураг тус тус шалгарлаа.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ