Үндсэн хуулийн цэцийн гишүүнийн томилж, чөлөөлөхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж чуулганы хуралдаанд үг хэллээ. Тэрээр, "Би Г.Баясгаланг хоёр удаа Төрийн нарийн бичгийн даргаар авч ажиллуулсан. Гурав дахь дээр нь С.Бямбацогт сайд болохдоо бас миний үгийг сонсож авч ажиллуулсан. Миний хажууд байсан хүн дандаа дээшээ явдаг. Үндсэн хуульд, зарчимд, мэргэжилдээ үнэнч байгаарай гэж захих гэж байгаа юм. Зарим хүмүүс хажууд байхад өө сэв нь мэдэгдэхгүй байж байгаад өндөр албан тушаалд очихдоо зарчим, зангаа өөрчлөөд явдаг зовлонгийн дундуур туулж гарсан хүний хувьд хэлж байгаа юм шүү.
Алдаанаас холдуулах гэж олон удаа хэлээд болоогүй. Би О.Баасанхүүд зориулж үг хэлэх гэсэн. юм. Чуулганы хуралдаан болгон дээр С.Эрдэнэ, О.Баасанхүү хоёр над руу дайрдаг боллоо. С.Эрдэнэ 1984 онд хүний аминд халдаад шоронд явж байхад би хэргийг нь уншиж прокурор хүн. О.Баасанхүүгийн сонсогдсон Эрдэнэт гэдэг газар Монголын 2200 жилийн түүхэнд байгаагүй луйвар явагдсаныг таслан зогсооход би байдаг бүхнээ зарсан. Энэ хотод амьдардаг хүн яргийн машинаар орсон. Үүнд О.Баасанхүү өширхөөд байна.
Чи миний биеийн тухайд ярилаа. Би 68 кг-тай, 1.68 м өндөртэй. Чи наснаасаа эрт халзан болсон, ордонд улаа харж гүйсээр байгаа наснаасаа эрт хөгширч байгаа. Чи Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж байж УИХ-д орж ирсэн. Чамд мэргэжлийн чадвар, мэргэжил байхгүй. Чам шиг 28 хувийн саналаар сонгогдсон хүн байхгүй.
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно
Г.Дамдинням Улаанбаатар хотын ШТС-уудаар явж, өгсөн үүрэг хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь шалгалаа