Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ долоо хоногт нэг хоногийн зайтай хоёр удаа Хотын удирдлагуудтай уулзав.
Эхнийх нь энэ сарын 4-ны өдөр болсон. Энэ өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр НЗДТГ-т очиж, Нийслэлийн удирдлагуудтай уулзаж дотоод асуудлаар санал, зөвлөлдсөн цаашлаад зарим ажлыг даалгаад явсан гэдэг.
Түүнийг Хотын захиргаанаас Нийслэлийн засаг дарга С.Амарсайхантай цуг гарч явахад нь иргэн Ж.Энхбат хотын дарга нартай холбоотой баримтуудыг гардуулан өгсөн.
Тус бичигт “Айлын байшин шатаж байхад селфиддэг, өөрийнхөө зусланд ашиг сонирхлын зөрчлөөр гэрээ байгуулж мөнгө шилжүүлдэг, авлига хээл хахуулийн хэргээр шалгагдаж байгаа, шар айрагны шил хагалж бусдын биед халдсан зэрэг ёс зүйн доголдол гаргаж байсан хүмүүс” хотын орлогчоор ажиллаж байгаа тул эдгээр хүмүүсээр хот удирдуулмааргүй байна гэх саналыг тусгасан байдаг.
Энэ дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 4-ны өдөр Хотын удирлагуудтай уулзаж “Иргэн Ж.Энхбат хотын орлогч нарын хавтаст хэрэг, шүүхийн шийдвэр, баримтуудыг надад нэг бүрчлэн өглөө. Би танхай балмад, ёс зүйгүй албан хаагч нартай хамтарч ажиллахгүй. Уг асуудлыг энэ долоо хоногт яаралтай шийдээрэй” гэсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр уг уулзалтын үеэр маш их бухимдаж Хотын удирдлагууд ажлаа хийж чадахгүй байна. 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлт 50 хувьдаа ч хүрээгүй байна. Ингэж ажиллаж байж 2020 онд яаж иргэдийн царайг харах юм хэмээн нэлээн ширүүн дуугарсан гэнэ.
Тэрбээр нийслэлийн тулгамдсан асуудал болон утаа, хөрс агаарын бохирдол, түгжрэлийг шийдэх дорвитой ажлыг хийгээгүй. Энэ нь Хотын орлогч нар ажлаа хийхгүй байгаатай холбоотой гэжээ.
Иймд Нийслэлийн засаг дарга С.Амарсайханд энэ долоо хоногтоо багтааж зургаан орлогчоо халах даалгавар аваад үлдсэн байна.
Тэрбээр Ерөнхий сайдын үүргийг биелүүлж зургаан орлогчоо ажлаас нь халах уу эсвэл хамгаалж үлдэх үү гэдгийг харах үлдлээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ