Эгч, дүү хоёр гишүүн ажлаа хийхгүй байна

Moderator
2019/06/06

Хууль тштоох дээд байгууллага болох УИХ-д гишүүдийн ирц нэн чухад. УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэсээс гишүүдийн тавдугаар сарын 1-31-ийг хүртэлх хугацаанд байнгын хорооны хуралдаанд гишүүд хэрхэн оролцсон талаарх ирцийн мэдээг гаргасан байна.

Дээрх хугацаанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, М.Билэгт, Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар, Я.Санжмятав, Д.Ганболд, Д.Эрдэнэбат, Д.Дамба-Очир, Б.Саранчимэг, Ж.Энхбаяр, Б.Жавхлан, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар, Г.Мөнхцэцэг, Б.Наранхүү, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Ж.Эрдэнэбат Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Сумъяабазар, Ч.Улаан, Н.Учрал, Д.Хаянхярваа. С.Эрдэнэ нарын гишүүд байнгын хорооны хуралдаанаа ямар нэг шалтгаангүй тасалжээ.
Тэр дундаас эгч дүү Б.Саранчимэг, Б.Наранхүү нар таслалтаараа тэргүүлж байна.

Харин Н.Амарзаяа, Х.Баделхан, С.Батболд, Б.Батзориг, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Б.Пүрэвдорж, Г.Солтан, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, М.Энхболд, Н.Энхболд, нарын гишүүд байнгын хороонд ирцээ 100 хувь бүртгүүлсэн байгаа юм. Тэгэхлээр Дундговиор овоглодог эгч, дүү хоёр гишүүн гол ажлаа хийгүй байна хэмээн дүгнэж болохоор ажээ. Магадгүй Б.Наранхүү зуны дэлгэр цаг ирж хөдөөгүүр тэнэх хобби нь хөдөлж, морь малны панз үсэргэж яваа байж болох юм.