Монгол улсын иргэд харь оронд харладагаараа, худал виз мэдүүлдэг за тэгээд очсон хойно оо хулгайн хэрэгт холбогддогоороо алдаршихын хэрээр Монгол улсын нэр хүнд унасаар байна. Тэдний гайгаар жирийн Монгол иргэд нь очсон газраа хардлаганд өртөж, хүний ад мэт үзэгдэх нь энүүхэнд. Зуд дээр зуд гэдэгчлэн тавдугаар сарын 3-ны өглөө манай улсын хоёр дипломатч машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагджээ. Тэд Чех-Германы хилийн ойролцоо А17 дугаар хурдны зам дээр явж байхад нь замын цагдаа нар зогсоон шалгасан байна.Цагдаа машиныг нь шалгахыг хүсэхэд дипломатчид дипломат паспортоо үзүүлэн, нэгжлэг хийлгэхээс татгалзжээ. БНТУ-ын дипломат дугаартай, тэдний машинд нийт 70 кг, 3 сая еврогийн үнэ бүхий хар тамхи хийсэн байжээ. Хар тамхийг хураан, хэргийг шалгаж байна гэж тус улсын Хил хамгаалах газраас өнөөдөр мэдээлснийг тус улсын нэр хүндтэй хэвлэлд тооцогддог Bild-д нийтэлжээ. Тэд арын тээшиндээ тус бүр нь 500 гр-ын жинтэй 140 боодол хар тамхи тээвэрлэж явсан байна. Энэ явдал нь урь өмнө гарч байгаагүй хэрэг тул олон улсын анхаарлын төвд орох нь ойлгомжтой. Дипломатч нь хүртэл мөнгөний шуналын сэдэлтэйгээр гэмт хэрэг үйлдэж байхад гадаадын улс орон хэндээ итгэх болж байна вэ!!! Бүр хар тамхины хэрэгт шүү!!! Итгэл хүлээлгэсэн Дипломатчийнхаа уланд гишгэгдсэн олон улсын тавцанд дахь Монгол улсын маань нэр хүнд хөөрхий дөө...
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ