Өнөөдөр /2019.06.05/ Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ж.Батзандан, тус хорооны гишүүн Л.Болд, А.Сүхбат нар ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Др.Александра Жерков, Бахрейн Улсын төлөөлөгчдийн Зөвлөлийн гишүүн ноён Али Абдула Аларади нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Түр хорооны дарга Ж.Батзандан С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан хилсээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй нь нотлогдож байгаа тухай мэдээлэл өгч, эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгосон тухай нөхцөл байдлыг танилцууллаа. Мөн хууль хяналтын байгууллагад Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзуулж өгөхийг хүссэн, гурван шатны шүүхийн шийдвэртэй танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тухайгаа онцоллоо.
Харин УИХ-ын гишүүн Л.Болд, А.Сүхбат нар уг хэргийг үнэн зөвөөр шийдэгдэхэд ОУПХ онцгой анхаарч, бидний хийж буй ажилд хүч нэмж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Түр хороо байгуулагдаад 4 удаа хаалттай хуралдсан. Эхнээсээ бодит ажлууд хийгдэж, сайн үр дүн гарч эхэлж байгааг дуулгалаа.
Бүгд Найрамдах Серби Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Др.Александра Жерков Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороо байгуулах ОУПХ зөвлөмжийг хүлээн авч, ажил хэрэг болгон Түр хороо байгуулан идэвхтэй ажиллаж байгаа гишүүдэд талархал илэрхийлсэн юм. Парламентын гишүүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн асуудал ОУПХ-ны анхааран ажиллаж байгаа гол хэргүүдийн нэг гэдгийг тодотгосон юм.
ОУПХ-ны төлөөлөгчид уг хэргийн нөхцөл байдалтай холбогдуулан Түр хорооны гишүүдээс зарим зүйлийг асууж тодруулан, хариулт авсан юм. Цаашид Түр хороо, ОУПХ уг хэргийг үнэн зөвөөр шийдэгдэхэд нягт хамтран ажиллах болно гэдэгт дээр талууд санал нэгдсэн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно
Г.Дамдинням Улаанбаатар хотын ШТС-уудаар явж, өгсөн үүрэг хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь шалгалаа