Мисс М.Дашбалжидын хөвсгөрөөс төгс галбиртай болсны нууц юу байв

Moderator
2019/06/05

Нэг хэсэг олны хэл амд багагүй өртөөд байсан Мисс М.Дашбалжид нам гүм байсны учир нь тун завгүй гүйж байсных гэнэ. Үүний нэгэн тод жишээг түүний цахим хуудаснуудаар тараад байгаа зургуудаас болон охид, бүсгүйчүүдэд зөвлөгөө өгч буй пэйж хуудаснаас харж болох ажээ. Мөн youtube channel (Dashbaljid918) дээр влогоороо өдөр тутмын амьдралаа нуулгүй харуулж байгаа нь олон хүний анхаарал татаад байгаа гэсэн шүү. Хэн бүхний хараа булааж, эрчүүдийн нүдийг хужирласан зургууд нь монгол охин мөн үү гэхэд хүргэж байгаа гэнэ. Төгс галбир болон эмэгтэй хүний гоо сайхан , хувцас загварыг зургандаа багтаан харуулж байгаа тэр урьд нь ийм сайхан төгс галбиртай байгаагүй гэнэ. Өөрөө ч түүнийгээ хүлээн зөвшөөрдөг юм байна. Өмнө нь нэлээд жин ихтэй байсан бөгөөд хүүхэд насныхаа хүнд хэцүү байсан үеэс өөрийн цахим хуудсаараа дамжуулсан хуваалцсаныг /https://www.facebook.com/dashbaljid.dashka/ хуудаснаас үзээрэй.

Дашрамд дуулгахад тэр пэйж хуудсаараа охид эмэгтэйчүүдэд хүссэн асуултын дагуу зөвлөгөө өгч, илүүдэл жинтэй эмэгтэйчүүдээс нэгэн эмэгтэйг сонгож жин болон стилл имидж тал дээр өөрчилж туслах гэж байгаа гэнэ лээ. Өөрийгөө өөрчлөхийг хүссэн охид, бүсгүйчүүд түүнтэй холбогдоорой. Хэн бүхэнд нээлттэй гэсэн шүү. Ингээд түүний үзэсгэлэнт зургуудаас толилуулая.