Монголын урлагийн сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл бүжигчин М.Бямбаа саяхнаас “Byambaa dance studio”-ээ нээж, элсэлтээ авч эхэлжээ. Өөрийнх нь шавиар хүрэлцэн ирсэн бяцхан шавь нарыгөө өхөөрдсөн М.Бямбаа “Тэдэнд мөрөөдөл бий…Тэр мөрөөдөл нь жижигхэн мөртлөө бүхнээс гэгээхэн, үнэхээр хайр хүрэм. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө ямар нэгэн оролдлого хийгээгүй бол хүүхдүүд дэврүүн зангийнхаа даль жигүүрийг гэмтээдэг. Тэр ариухан хүсэл мөрөөдөлд жигүүр ургуулах нь томчууд бидний үүрэг” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж, сургалтыг нь зорин ирсэн хүүхэд бүрт нээллтэй хэмээн бүжиглэх сонирхолтой бяцхан үрсийг сургалтандаа урьжээ.
Тус бүжгийн дугуйлангийн хүүхдийн анги нь Монгол, Балет, Чөлөөт бүжгүүд хосолсон ангитай бөгөөд 6-р сарын 8-гаас хичээл нь эхлэх аж. Харин Монгол бүжгийн анги нь tэж, охин хоёрыг хамтаар нь хичээллэх боломжийг олгох бөгөөд 6 сарын 5-аас эхлэх аж. Долоо хонгийн 3 өдөр сард 12 удаа 1;3;5 өдрүүдэд хичээллэх юм байна. Сарын төлбөр ээж охин 2 нийлээд 160.000₮. Та дэлгэрэнгүй мэдээллийг 89086575 дугаараар холбогдож авах боломжтой юм байна.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ