Авлигын эсрэг хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тэдний мэдүүлгийн хураангуйг олон нийтэд нээлттэй байршуулах зохицуулалттай.
Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд Шүүх, Прокурор, УИХ-ын дэргэдэх байгууллагын нийт 3400 мэдүүлэг гаргагчдын мэдүүлгийг байршуулсан байна. Тэднээс сайхан томилогдож ажлаа аваад буй Улсын Ерөнхий прокурор болон АТГ-ын дарга нарын ХОМ-ыг танилцуулж байна.
Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий нийт 40.000 орчим албан тушаалтны 2017, 2018 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг дээрх цахим сайтад байршуулсан тул иргэд, олон нийтийн зүгээс төрийн албан хаагчийн шударга байдал, хөрөнгийн өсөлт, бууралтад хяналт тавих, түүнчлэн худал мэдүүлсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт гомдол, мэдээлэл гаргаж шалгуулах эрхтэй.

-МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ХАДГАЛАМЖИНДАА 37 САЯ ТӨГРӨГТЭЙ-
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 05-нд буюу Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы анхны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын ерөнхий прокурорын албан тушаалд Б.Жаргалсайханыг томилсон билээ. Б.Жаргалсайхан өнгөрсөн 2018 онд туслах прокуророор ажилаж байсан бөгөөд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийт жилийн орлого нь 45 сая 994 мянга, гэр бүлийн орлого нь 13 сая 200 мянган төгрөг гэж мэдүүлжээ. 206 сая төгрөгийн үнэтэй нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай. 35 сая төгрөгийн үнэтэй туулах чадвар өндөр,Mercedes Benz G 300 машинтай. 10 сая төгрөгийн өртөгтэй газартай. Хадгаламжиндаа 37 сая төгрөгтэй гэж мэдүүлжээ.

-АТГ-ЫН ДАРГА З.ДАШДАВААГИЙН ЖИЛИЙН ОРЛОГО 100 САЯ-
Тэрбээр 2018 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байсан юм. Албан тушаалтнуудын 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс З.Дашдаваагийн хэсгийг харвал, тэрбээр жилийн 100 орчим сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүд орлогогүй. 235 саяын үнэтэй хоёр орон сууцтай, 113 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota Prius- 1, Lexus 570 автомашинтай. 240 саяын өртөгтэй хурдан удмын адуу-10, Сайн үүлдрийн үхэр-50, Адуу-80-тай. 41 сая төгрөгийн өртөгтэй газар эзэмшдэг. Хэрлэн Буйлдинг компанийн 5360 ширхэг хувьцаа эзэмшдэг, хадгаламжиндаа 47 сая төгрөгтэй нэгэн аж.
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно
Г.Дамдинням Улаанбаатар хотын ШТС-уудаар явж, өгсөн үүрэг хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь шалгалаа