УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Төрийн ордонд өнөөдөр /2019.05.31/ мэдээлэл хийлээ. Өчигдөр АН-аас Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, УИХ, Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг шаардсан. Энэ асуудлаар тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. АН-ын жагсаал Улаанбаатар хотод төдийгүй аймаг орон нутагт зохион байгуулагдсан байна.
АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэлдээ “АН удаа дараагийн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан. Өчигдөр улсын хэмжээнд нэгдсэн жагсаалыг зохион байгууллаа. Сүхбаатарын талбайд 30 мянган иргэд жагслаа. Нийт 19 аймгийн төвд 12 мянга орчим иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн. Хууль бус үйлдэл төрийн бүх шатанд гарч байна. Жилд 3000 гаруй иргэн аваар, ослоор нас барж байгаа харамсалтай тоо бий. Эрдэнэт хүний амь нас хохирсон асуудалд хариуцлага хүлээдэг хүн аль ч салбарт алга байгаа.
МАН-ын 60 тэрбум, 800 тэрбумын концесст холбогдсон улс төрчид байна. УИХ-ын 50 гаруй гишүүн ЖДҮ авсан. Улс орноо хөгжүүл гэж МАН-д 65 суудлыг ард түмэн өгсөн. Улс орны хувь заяагаар тоглож, хоорондоо сандал суудлаа булаацалд гэж эрх мэдлийг өгөөгүй гэж бодож байна. Бид цаашид Засгийн газрыг, сайд нэг бүр, яам бүрээр нь хариуцлага нэхэж, тэмцэлээ үргэлжлүүлнэ” гэлээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ