Дуучин Б.Халиун гурван хүүгийн ээж болсон ч гоо сайхнаа алдаагүй улам л гялалзаж яваа нэгэн. Тэгвэл дуучин бүсгүй өчигдөр /2019.05.30/ Дархан бэрийн цол тэмдгээр шагнуулжээ. Дуучин Б.Халиуны хувьд “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогчдын нэг болж, чамгүй авьяаслаг дуучин гэдгээ батлан харуулж буй юм.
Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Билэгт сайн ѳдөр Дархан бэрийн цол тэмдгээр шагнууллаа. Алганы хээн дэх амьдралын зургаар бид учирч, гурван сайхан хүүгээ тээлээ. Аав, ээждээ ирсэн эрэлхэг гурван баатраа атаат дайснаас хол амьдралын алтан багана болгохын төлөө алив бүхнийг заан сурган хүмүүжүүлж, ачтай буурлууд болон аз жаргалаа ургуулан тэтгэх болно. Аав, ээж нь. Алив миний хөвгүүд хүнлэг сайхан сэтгэлтэй, уужуу ухаантай, мундаг эрс болоорой. Дархалж овоглуулж өгсөн гурван хүүдээ, ханьдаа баярлалаа" хэмээжээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ