Эх үрсийн элч дуучин A Cool буюу Анхбаяр хорт хавдар туссан бүх хүүхдүүдэд туслах “Итгэл-Хайранд” үндэсний сайн үйлсийн аяныг эхлүүлээд багагүй хугацааг үдэж байна. Энэхүү сайн үйлсийн аянд олон сайхан сэтгэлтэнгүүд оролцож, гараа сунгаж байгааг дуулгахад таатай байна. Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн түшээдээс хүртэл хорт хавдартай хүүхдүүдэд туслах хандив цуглуулж, өөрийн хийж чадах бүхнээ хүүхдүүдийн төлөө дайчилж байгаа түүнд олон эцэг, эхчүүд талархал илэрхийлж байна. Туркийн нэртэй эмнэлгээс хорт хавдартай нэг хүүхдийн эмчилгээний бүх зардлыг 100% гаргуулахаар болсон түүнд бас нэгэн баярт мэдээ ирж, машид баяртай байгаагаа дуучин A Cool олон нийтэд дуулгажээ. Тухайлбал түүний санаачлан зохион байгуулж хорт хавдартай хүүхдүүдэд туслах “Итгэл-Хайранд” сайн үйлсийн аянд Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар 30 сая төгрөг хандивлахаар болжээ. Бяцхан хүүхдүүдийн төлөө харамгүй гараа сунгасан Х.Хатанбаатарт нийт Монголчуудынхаа өмнөөс талархал ирлэрхийлье. Энэхүү сайн үйлсийн аян 6-р сарын 8-нд хаалтаа хийх аж. Энэ бүгдийг зохион байгуулж буй дуучин A Cool-дээ олон мянган эцэг, эхчүүдийн өмнөөс дахин дахин талархал илэрхийлье.
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ