Герман улсын Мюхень хотод буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн эдгээр өдрүүдэд болж байна. 97 орны 908 тамирчид “Токио 2020” олимпийн эрхийн төлөөх өрсөлдөөнийг үзүүлж байна. Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа тэргүүтэй шилдэг тамирчид олимпийн эрх авч чадсангүй.

Герман улсын иргэн болсон олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Мөнхбаярын шавь “Токио 2020” олимпийн наадмын эрхээ авлаа. Тэрбээр Энэтхэгийн залуучуудын шигшээ багийг дасгалжуулж байгаа бөгөөд түүний шавь Р.Сарноват Японыг зорих эрхтэй болжээ. Тавдугаар сарын 27-ны өдөр болсон эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд өрсөлдсөн Р.Сарноват 37 оноогоор алтан медаль хүртэж, “Токио 2020”-д өрсөлдөх эрхийг авчээ. Энэ дасгалд Укрианы Костевич Олена 36 оноогоор, Беларусын А.Бонева нар 26 оноогоор мөнгө, хүрэл медалыг хүртсэн бол Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа 19-р байрт, ОУХМ Ц.Мөнхзул 44, Х.Уртнасан 60 дугаар байрыг эзэлжээ. Нийт 108 тамирчин өрсөлдсөн байна.
Гавьяат тамирчин Д.Мөнхбаярын шавь 27 настай Р.Сарноват “Токио”-г зорих эрхээ авч монгол багшийн ур чадварыг харуулсныг олон улсын буудлагын холбооноос онцлон мэдээлжээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ