Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн “МОНГОЛ ЭРДЭНЭ” нэгдсэн тайлан тоглолт, үзэсгэлэн 2019 оны 5 дугаар сарын 29-ний 17:00 цагт “Соёлын төв өргөө”-нд болно. Нэгдсэн тайланд:
Тоглолт нь Эхлэл буюу уламжлал, Оргил буюу орчин үе, Тайлал буюу ертөнцийн анир гэсэн гурван утга агуулгатайгаар эхлэлээс төгсгөл хүртэл хөтлөгчгүй тоглогдох болно. Тоглолтоор язгуур урлаг, сонгодог урлаг, орчин үеийн урлагийн төрлүүд, мюзикл, СУИС-ийн инновацын бүтээл эртний монгол хөгжмийн аялгуу, хадны зургийг бүжгээр амилуулсан өвөрмөц уран бүтээлүүдээ толилуулах болно. Мөн ОХУ-ын Москва хотноо Ялалтын баярын хүндэтгэлийн тоглолтод оролцсон СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн найрал дууны хамтлаг “Улаан талбай”-д дуулсан ая дуугаа монголынхоо үзэгчдэд хүргэнэ.
Та бүхнийг СУИС-ийн уран бүтээлч, судлаач багш оюутнуудын уламжлал, шинэчлэлийг хослуулсан уран бүтээл, эрдэм шинжилгээний ололт амжилтаас нэг дор сонирхон, сэтгэлийн таашаал авахыг урьж байна.
Билетийг
Холбоо барих утас: 11-315630, 70137054, 91012144
БИД САЙН САЙХАНД ДАГУУЛНА


Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ