Япон улсад хийх төрийн айлчлалаа Бямба гарагт эхлүүлсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Токиогийн Рёгокү Кокугикан ордонд зочилж, сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээний сүүлийн барилдааныг үзжээ.
Тэр энэ үеэр түрүүлсэн бөх, 25 настай мэгашира цолтон Асаноямад “United States President’s Cup” нэртэй цомыг анх удаа гардуулсан юм.
Сүмогийн тэмцээн үзэхдээ Дональд Трамп хэд хэдэн уламжлалыг нь зөрчсөн байна. Тухайлбал дэвжээний дэргэдээс үзсэн хүмүүс тусгай олбог дээр завилж суух ёстой бол АНУ-ын ерөнхийлөгч гэргийн хамт сандал дээр тухалсан юм.


Мөн барилдааны үр дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж олбогоо шиддэг уламжлалыг энэ удаа Сүмогийн Холбооноос хориглосон нь Трампын аюулгүй байдалдтай холбоотой байжээ.
Мөн дэвжээ буюу дохён дээр гарахдаа хүн бүр гутлаа тайлах ёстой байдаг. Харин Трамп гуталтай гарсан нь уламжлалыг эвдсэн хэрэг байлаа.
Японы зарим хэвлэлүүд Трампын гуталтай хөл тавьсан дэвжээг ариулахыг Сүмогийн Холбоонд санал болгожээ.
![]()
Donald J. Trump✔@realDonaldTrump
Thank you @JPN_PMO @AbeShinzo! #POTUSinJapan
Сүүлд нэмэгдсэн мэдээ
43 минутНийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
1 цагШ.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
2 цагЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
2 цагӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
3 цагМаргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
3 цагАюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Өчигдөр“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ