Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын "Хоёрдугаар симфони” алтан пянзыг “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл 11 сая төгрөгөөр худалдан авчээ. Хөгжимчин ээжийн охин тэрбээр “Шарав” сангаар дамжуулан хийлчид, удирдаачдыг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна. Мөн пянзны борлуулалтын орлогыг хөгжмийн зохиолчийн эмчилгээнд зориулах юм.
Монголчуудын үнэт өвд тооцогдох энэхүү бүтээлийг Дэлхийн алдартнуудын пянзыг үйлдвэрлэдэг EMI 1440 төхөөрөмжөөр бүтээж АНУ-д 300 хувь хэвлүүлснийг хэдхэн хоногийн өмнө авчирсан билээ.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын алтан пянзанд "Хоёрдугаар симфони" тэргүүтэй 300 ширхэг хос алтан пянз таван бүтээлээс бүрдсэн бөгөөд Монголын радиогийн “Цагаан лавай” студид симфони оркестр, найрал дуучид, Морин хуурын чуулга, Үндэсний урлагийн их театрын найрал зэрэн зэрэг симфонийг дуугаргахад шаардагдах бүхий л уран бүтээлчийг тоглуулан бичүүлжээ.
Б.Шаравын “Хоёрдугаар симфони”-ийг хамгийн анх 1988 оны 5 дугаар сарын 22-ны үдэш Д.Д.Шостаковичийн нэрэмжит Ленинградын филармонийн тайзнаа Литвийн удирдаач Гинтарас Ринкявичюсын удирдлага дор Литвийн филармонийн симфони найрал хөгжимдөж, Ленинград хотын М.И.Глинкийн нэрэмжит найрал дууны хамтлагийн дуучид дуулан эгшиглүүлж байсан түүхтэй. Зөвлөлт Холбоот Улсын /одоогийн ОХУ/ Ленинград /Санкт-Петербург/ хотноо болсон тус наадамд дэлхийн 62 орны 100 гаруй хөгжмийн зохиолч оролцож байсан
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ