Д.Дагвадорж: Ананд аа жаахан хийморьтой үзмээр байна шүү!

Moderator
2019/05/27

Шинэ эзэн хаан Нарүхитагийн эрин Рэйва тооллын анхны башё 2019 оны Нацү башё 15 хоногийн турш ширүүн өрсөлдөөний дунд болж амжилттай өндөрлөлөө. Шинэ тоолол эхэлж буй гэдэг утгаараа Япончууд маш өндөр ач холбогдол өгсний үр дүнд Япон бөх түрүү бөхөөр тодорлоо. Монголчуудын хувьд мэргэжлийн сумогийн 71 дэхь ёкозүна МУГТ Какүрюү М.Ананд аваргаар манлайлуулсан 21 сумоч хүч үзсэнээс 13 нь качикоши хийж 1 нь башёгийн дундаас өнжиж, 7 нь макёкоши боллоо.

Энэ талаар их аварга Д.Дагвадорж сэтгэгдлээ хувцаалцлаа. Тэрээр хэлэдхдээ “Ананд жаахан хийморьтой үзмээр байна шүү! Түрүүлэх боломж 100% байсан.  Маягашира зиндаа чанар муудсан бн шүү!  Түрүүлээд Трампд Монгол эр хүний золбоотой бахтай сайхныг харуулах байсан юм. Тэр Ичкоогийн байж байггааг. Сүх далайтал үхэр амар гэдэг шиг үнэн амар нэг хүн байна аа! Жаахан сэргэлдээ!!!  мЖавхаатай үзэлдээ!!!  Бөхийн боорцог шиг цацаал явчих л даа!!!” хэмээжээ.